Мастер лого

Мастер лого

Master time

Бидний тухай

My Photo
Biznetwork.mn_uulzalt
View my complete profile

Мастер тоолуур

biz_uulzalt@yahoo.com. Powered by Blogger.

www.facebook.com түгээх

Танилдаа түгээх

Мастерт нэгдэх

















biz-uulzalt.blogspot.com



BIZ-УУЛЗАЛТ - 2010.07.31 НЭГДЭХ ҮҮ? Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Хэлэлцүүлэг , С. Учрал 2010-06-08 06:21 нэмсэн. 463 хариулттай
Өнөөдөр 2010 оны 06-р сарын 07-ны Даваа гараг. Эл сарыг дорно ба өрнийн зурхайд аль алинд нь аливаа зүйлийн "эхлэлт, цэцэглэлт"-ийн үе гэжээ. Сүүлд нээсэн ИЧИЖ АМЬДРААСАЙ сэдвийнхээ дагуу ямар нэгэн үр дүнтэй зүйл хиймээр санагдаад, өдөр судартаа ч билэгшээн, үргэлжлэл болох энэхүү сэдвийг нээж байгааг эрхэм уншигчид, мэргэн шүүгчид Та бүхэн болгооно уу.

Би биз-д их олон удаа уншиж, сонирхож, шохоорхож байсан сэдвийн маань нэг нь манай биз-ийнхний танилцах уулзалт, үдэшлэг, аялал, спортын арга хэмжээнүүдийн тухай байлаа. Хэд хэдэн удаа ийм Entertainment арга хэмжээнүүд маш амжилттай зохион байгуулагдаж байжээ. Тун удахгүй Nice to meet U 2 аялал зохиогдох гэж байна. Та бүхэнд бүгдэд нь хөгжил хөөр, баяр баясгалан, найз нөхөрлөлийн дээдийг хүсэн ерөөе. Сайхан амраад ирээрэй.

Үүний зэрэгцээ албан ёсны, ажил хэргийн шинжтэй, зохион байгуулалттай уулзалт, зөвлөлгөөнүүд урьд нь болж байсан уу? Байсан бол энд хэлэлцүүлдэг сэдвүүдээрээ чөлөөтэй ярилцаж, санал бодлоо хуваалцаж байв уу? Зохиогдож байсан бол тэр туршлага дээрээ тулгуурлан дахин нэг арга хэмжээ зохион байгуулъя хэмээн уриалж байна. Хэрвээ зохиогдож байгаагүй бол "БИЗ-ЧӨЛӨӨТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 1" гэж зохион байгуулах уу залуучууд аа?

Тус арга хэмжээг 2010 оны 07-р сарын 31-ны бямба гарагийн 11 цагаас гэж төлөвлөн, зохион байгуулбал ямар уу?

Энэхүү уулзалт, чөлөөт хэлэлцүүлгээрээ бидний оролцоотойгоор хийж бүтээж чадах бөгөөд тулгамдаж буй асуудлуудын талаар жагсаалт гаргаж, түүнийг хэрхэн яаж шийдвэрлэх тухайгаа ярилцаад сууцгаая гэвэл Та зөвшөөрөх үү?

Өнөөдрөөс эхлэн 6-р сарын 16-ныг хүртэл 10 хоног санал асуулга, хэлэлцүүлгийнхээ явцаас шалтгаалан 10-аас дээш хүн дэмжсэн тохиолдолд уулзалтыг хийе гэж тогтоё гэсэн горимын санал байна. |Өөрөөр хэлбэл, 10 хоноход 10 хүний дэмжлэг авахгүй бол сэдвийг хаана.|

За ингээд хэрвээ yes бол:

Уулзалт хийх өдөр: 2010 оны 07-р сарын 31, 11:00 цагт эхэлнэ. |бямба гараг|
Уулзалтад хэн оролцох: Биз-ийн дурын гишүүд
Хаана: ...................................................................... |шийдэх|
Уулзалтыг хэн удирдан явуулах: ........................ |шийдэх|
Бэлдэж ирэх зүйл: сайхан сэтгэл, шинэ санаа
...
...
...

Анхаарах ганцхан зүйл: Хэрэв Та оролцох боломжгүй, эсхүл энэ бол буруу гэх зэрэг байр сууринаас сэтгэгдэл бичсэн тохиолдолд, ЯАГААД? гэдэгт хариулахыг хүсье.

За ингээд бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэгсэн.
"Гэхдээ хэлэлцээр бүхэн үр дүнд хүрдэг байгаасай" хэмээгээд цааш үргэлжлүүлцгээе.



2010-06-08 23:01-д бичсэн тодруулга.
Хэрэв Та тус уулзалтыг зохион байгуулахад гар бие оролцож, өөрийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэн, нийгэмд хувь нэмрээ оруулахыг хүсэж байвал
2010 оны 06-р сарын 16-ны лхагва гараг |сэдэв нээгдсэнээс хойш 10 дахь хоног| хүртэл

uchral1982@yahoo.de майлын хаягаар

1. Өөрийн жинхэнэ овог, нэр
2. BIZ-УУЛЗАЛТ - 2010.07.31-бүртгүүлэх

гэж бичиж явуулна уу. Ингэснээр бид зохион байгуулахад оролцогч гишүүдээ бусад дэмжигч гишүүн, эсхүл сонирхогч гишүүдээс ялгах боломжтой болох юм. Ирүүлсэн майл бүрт хариу, бүртгэлийн дугаарын хамт очих болно. Энэ нь бид бүхний хамтын ажиллагааны гэрч болох боломжтой.

Анхаар: БИЗ-д болон аливаа Чат, Мэссэнжирийн бүртгэлийг тооцохгүй. Зөвхөн И-Майл-ээр дээрх 1, 2-ийг бичиж явуулах ёстойг анхаарна уу !!!
8215f4d9caace7971c057daaed172d1d

Хариулт (463)





  • Thumb_up+3 Thumb_down Сэтгэгдэл үлдээх
    монголдоо байх үгүйгээ шийдээд, хариу бичээрэй за. 1/1 С. Учрал
    Д. Насанбаяр /penguin/ 2010-06-08 11:15 бичсэн.
    мэдээж монголдоо байвал нэгдэж болхол юм..


  • Thumb_up+3 Thumb_down Сэтгэгдэл үлдээх
    T. Chonoкhuu (choogii) 2010-06-08 12:07 бичсэн.
    дэмжиж байна



  • Thumb_up+2 Thumb_down Сэтгэгдэл үлдээх
    M. ルカス - LU'CAS (ペンギン) 2010-06-08 12:12 бичсэн.
    Дэмжсэн бөлгөө


  • Thumb_up+3 Thumb_down Сэтгэгдэл үлдээх
    Б. Энхжаргал 2010-06-08 14:44 бичсэн.
    дэмжив.


  • Thumb_up+3 Thumb_down Сэтгэгдэл үлдээх
    Д. Отгонбаяр 2010-06-08 14:49 бичсэн.
    Сайхан санаа байна. Мэдээж дэмжилгүй яахав.


  • Thumb_up+3 Thumb_down Сэтгэгдэл үлдээх
    М. Пүрэвсүрэн 2010-06-08 15:09 бичсэн.
    Дэмжиж байнаа гэж.....


  • Thumb_up+2 Thumb_down Сэтгэгдэл үлдээх
    С. Учрал 2010-06-08 16:15 бичсэн.
    Сэдвийг нээснээс хойш одоогоор
    Г.Цолмонгэрэл
    Д.Насанбаяр
    Т.Чонохүү
    М.Лукас
    Б.Энхжаргал
    Д.Отгонбаяр
    М.Пүрэвсүрэн, би , ... бид ингээд 8-уулаа боллоо. Та бүхэнд баярлалаа. Оруулсан сэтгэгдлээ улам баяжуулж|Жиш нь: шийдэх гэдэг дээр Та бүхний санал чухал|, санал шүүмж нэмэн, хэлэлцүүлгээ улам боловсронгуй болгоцгоохыг хүсье.

    Та бүхнийг хүндэтгэсэн,
    С.Учрал


  • Thumb_up+3 Thumb_down Сэтгэгдэл үлдээх
    Яг үнэн. Ойлголоо 1/1 С. Учрал
    D. Emvvjin(Pengulka) 2010-06-08 16:25 бичсэн.
    Бизнет-н хүрээнд маш олон арга хэмжээнүүд зохиогддог.Энэ уулзалтыг ч бас үр дүнтэй бүтээлч үйл ажиллагаа болоосой гэж хүсэж байна.Би бас дэмжлээ.Гол нь зохион байгуулж байгаа арга хэмжээнийхээ талаар гишүүддээ тодорхой мэдээлэлийг түгээж басчxүү олон хүмүүсийг хамруулж чадвал төдий чинээ үр дунтэй болно гэдгийг хэлмээр байна.Сайтад үйл ажиллагааг сайн зохион байгуулдаг хүмүүсээсээ зөвөлгөө авч санал бодлын нэгтгээд хийвэл сайхан уулзалт болох байхаа.Амжилт хүсье!


  • Thumb_up+2 Thumb_down Сэтгэгдэл үлдээх
    Ц.Нармандах гэж үү? Хэрэв тийм бол Нармандах 2 саналтай боллоо. 1/1 С. Учрал
    Ч. Цэнцээ *Penguin* 2010-06-08 16:29 бичсэн.
    Дэмжиж байнаа. Цолмонгэрэлтэй санал нэг байна


  • Thumb_up Thumb_down-2 Сэтгэгдэл үлдээх
    Тэр тухай мэдээллийг хаанаас авах боломжтой вэ Жавхаа? 1/1 С. Учрал
    Н. Жавхлан 2010-06-08 16:47 бичсэн.
    7-р сарын 23-нд томоохон арга хэмжээ зохион байгуулахаар сайтын удирдлагуудаас төлөвлөж байгааг энд дурдах нь зүйтэй байх гэж бодоож байна.