Мастер лого

Мастер лого

Master time

Бидний тухай

My Photo
Biznetwork.mn_uulzalt
View my complete profile

Мастер тоолуур

biz_uulzalt@yahoo.com. Powered by Blogger.

www.facebook.com түгээх

Танилдаа түгээх

Мастерт нэгдэх

УРИАЛГА

Өнөөдөр 2011 оны 3-р сарын 5-ны өдөр. Анх 2010 оны 7-р сарын 31-нд өөрсдийн гэсэн нэр, логотой, нийгмийн болоод сайн дурын ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нэгдэн нийлсэн, нийгэмд тодорхой хэмжээний байрь суурь эзэлж чадсан, 23 гишүүн “МАСТЕР” хэмээх бүлэг байгуулсан тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 201 гишүүнтэй өнөр өтгөн айл болжээ. Бид өнгөрсөн 6 сарын хугацаанд нийт 18 хэлэлцүүлэг нээж, хэд хэдэн хүмүүнлэгийн болоод бусад арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцон, байгууллага, хамт олонтой санал бодол, туршлагаа солилцож, гишүүн тус бүр тодорхой хэмжээний үр өгөөж хүртэцгээсэн гэдэг нь дамжиггүй.

Гэтэл хэний төлөө бид ийнхүү нэгдэж, юуны тулд нийгмийн сайн сайхны үйлсэд цаг зав, гар бие, эд мөнгөө харамгүй зарцуулж байна вэ? Бидний хийсэн олон удаагийн уулзалт, хүмүүнлэг болоод буяны үйлс хэнд өчүүхэн төдий баяр баягалан, сэтгэлийн дэм болов? “Сайн үйл сэдэж, сайхан зүйлс хийж байнаа” гэж хэн биднийг хөхүүлэн дэмжиж, хэн бидэнд урам өгч, хэн бидэнд цаашид тогтвортой ажиллаж чадах итгэл өгч байна? Бидний эрх ашгийг хэн хамгаалж, биднийг хэн санхүүжүүлж байна вэ?

Өнөөдрийг хүртэл бид өөрсдийн оюун ухаанаар, өөрсдийн гараар, өөрсдийн сэтгэл зүрхээр бүгдийг хийж, бүтээцгээж байна. Бид монгол хэмээх улсынхаа иргэн бүрийн төлөө сэтгэлээ чилээж, аливааг сэтгэж, бүтээн байгуулах гэж зүтгэж, санал бодлоо уралдуулж, бүх бололцоо, хүч, чадлаа сорьцгоож байна. Харин бидэнд удирдан чиглүүлэгч, төлөвлөн хянагч, сайшаан урамшуулагчид л дутаад байх шиг санагдах юм.

Бидний дутууг нөхөх, дундуурыг дүүргэх, хийхэд зөвлөх, сэтгэхэд чиглүүлэх, алдахад дэмнэх, бүтээхэд урамшуулах “Байгууллага” хэрэгтэй байх шиг. Нэг үгээр хэлбэл “МАСТЕР” төрийн бус байгууллагыг байгуулж, дэргэдээ “сан”-тай болох цаг болжээ.

МАСТЕР-ийн нийт гишүүд ээ! Гараа өргөж, саналаа нийлүүлцгээе. Хөгжих шат, бололцоо, нөхцөлийн талаар ярилцацгаая. Бодит зүйлийг хийж бүтээцгээе, өөрсдийгээ өөд нь татацгаая. Урагшаа алхацгаая, эс бөгөөс магадгүй “бид” уйдаж байна.


С.Учрал



2011-03-09 22:53-д бичсэн тодруулга.
Өчигдөр санаа нийлсэн, бидний хэдэн залуус уулзалтынхаа товыг анхны байдлаар гаргалаа. Тус ТББ-д хамтран ажиллахыг зорьсон, эсхүл ажиглаж сонирхохыг хүссэн, санал бодлоо чөлөөтэй солилцмоор санагдсан хэнийг боловч энэхүү уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

МАСТЕР бүлгийн гишүүд өөрсдөө идэвхитэй оролцож, нэгэн дээвэр дор 6 сар орших хугацааны санал, шүүмжээ илэрхийлээрэй.

Уулзалт: 2011 оны 03-р сарын 12-ны хагас сайн өдөр
Хэдээс: 13.30 цагт
Хаана: 10 жилийн 1-р дунд сургуулийн танхимд

Хэлэлцэх сэдэв болон хөтөлбөрийн тоовч агуулга:

1. МАСТЕР ТББ байгуулах тухай. Үүнд:
- ТББ-ын нэр, лого, зорилго, үйл ажиллагааны чиглэл, үр дүн

2. МУ-ын ТББ-ын тухай хууль болооод холбогдох хуулийн заалтууд, тэдгээрт тулгуурлан
МАСТЕР ТББ-ын дүрмийг хэлэлцэх, Үүнд:
- Гүйцэтгэх захирал
- Удирдах зөвлөл,
- Хяналтын зөвлөл,
- Онцгой, дэмжигч, төлөөлөн дэмжигч гишүүдийг сонгох болоод
- бусад

3. Тус ТББ-ын дотоод дүрэм, журмын талаар хэлэлцүүлэг хийж, батлах

4. Улиралын анхны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх зэрэг асуудлууд багтаж байгаа болно.

Жич:
1. Оролцох хүсэлтэй хүмүүс урьдчилан бүртгүүлэх шаардлагагүйгээр ирж болно.
2. Тус уулзалт хийгдэж, ямар нэгэн үр дүн гартал уг сэдвийг нээлтэй байлгана.
3. Уг сэдэвтэй холбоотой санал, хүсэлт, шүүмжийг энэ сэдвийн комментийн хэсгээс
гадна uchral1982@yahоо.de гэсэн хаягаар өгч болно.



Та бүхнийг хүндэтгэсэн,
С.Учрал








0 comments:

Post a Comment