Мастер лого
Master time
Бидний тухай
biz_uulzalt@yahoo.com. Powered by Blogger.
www.facebook.com түгээх
Мастерт нэгдэх
![]() |
| СвУчрал |
BIZ-УУЛЗАЛТ - 2010.07.31 НЭГДЭХ ҮҮ?
http://biznetwork.mn/profile/Учрал
Өнөөдөр 2010 оны 06-р сарын 07-ны Даваа гараг. Эл сарыг дорно ба өрнийн зурхайд аль алинд нь аливаа зүйлийн; эхлэлт, цэцэглэлтийн үе гэжээ. Сүүлд нээсэн ИЧИЖ АМЬДРААСАЙ сэдвийнхээ дагуу ямар нэгэн үр дүнтэй зүйл хиймээр санагдаад, өдөр судартаа ч билэгшээн, үргэлжлэл болох энэхүү сэдвийг нээж байгааг эрхэм уншигчид, мэргэн шүүгчид Та бүхэн болгооно уу.
Би биз-д их олон удаа уншиж, сонирхож, шохоорхож байсан сэдвийн маань нэг нь манай биз-ийнхний танилцах уулзалт, үдэшлэг, аялал, спортын арга хэмжээнүүдийн тухай байлаа. Хэд хэдэн удаа ийм; арга хэмжээнүүд маш амжилттай зохион байгуулагдаж байжээ. Тун удахгүй аялал зохиогдох гэж байна. Та бүхэнд бүгдэд нь хөгжил хөөр, баяр баясгалан, найз нөхөрлөлийн дээдийг хүсэн ерөөе. Сайхан амраад ирээрэй.
Үүний зэрэгцээ албан ёсны, ажил хэргийн шинжтэй, зохион байгуулалттай уулзалт, зөвлөлгөөнүүд урьд нь болж байсан уу? Байсан бол энд хэлэлцүүлдэг сэдвүүдээрээ чөлөөтэй ярилцаж, санал бодлоо хуваалцаж байв уу? Зохиогдож байсан бол тэр туршлага дээрээ тулгуурлан дахин нэг арга хэмжээ зохион байгуулъя хэмээн уриалж байна. Хэрвээ зохиогдож байгаагүй бол; БИЗ-ЧӨЛӨӨТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ; гэж зохион байгуулах уу залуучууд аа?
Тус арга хэмжээг 2010 оны 07-р сарын 31-ны бямба гарагийн 11 цагаас гэж төлөвлөн, зохион байгуулбал ямар уу?
Энэхүү уулзалт, чөлөөт хэлэлцүүлгээрээ бидний оролцоотойгоор хийж бүтээж чадах бөгөөд тулгамдаж буй асуудлуудын талаар жагсаалт гаргаж, түүнийг хэрхэн яаж шийдвэрлэх тухайгаа ярилцаад сууцгаая гэвэл Та зөвшөөрөх үү?
Өнөөдрөөс эхлэн 6-р сарын 16-ныг хүртэл 10 хоног санал асуулга, хэлэлцүүлгийнхээ явцаас шалтгаалан 10-аас дээш хүн дэмжсэн тохиолдолд уулзалтыг хийе гэж тогтоё гэсэн горимын санал байна. |Өөрөөр хэлбэл, 10 хоноход 10 хүний дэмжлэг авахгүй бол сэдвийг хаана.|
За ингээд хэрвээ дэмжиж байгаа бол:
Уулзалт хийх өдөр: 2010 оны 07-р сарын 31, 11:00 цагт эхэлнэ. |бямба гараг|
Уулзалтад хэн оролцох: Биз-ийн дурын гишүүд
Хаана: ...................................................................... |шийдэх|
Уулзалтыг хэн удирдан явуулах: ........................ |шийдэх|
Бэлдэж ирэх зүйл: сайхан сэтгэл, шинэ санаа
...
...
...
Анхаарах ганцхан зүйл: Хэрэв Та оролцох боломжгүй, эсхүл энэ бол буруу гэх зэрэг байр сууринаас сэтгэгдэл бичсэн тохиолдолд, ЯАГААД? гэдэгт хариулахыг хүсье.
За ингээд бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэгсэн.
Гэхдээ хэлэлцээр бүхэн үр дүнд хүрдэг байгаасай хэмээгээд цааш үргэлжлүүлцгээе.
2010-06-08 23:01-д бичсэн тодруулга.
Хэрэв Та тус уулзалтыг зохион байгуулахад гар бие оролцож, өөрийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэн, нийгэмд хувь нэмрээ оруулахыг хүсэж байвал
2010 оны 06-р сарын 16-ны лхагва гараг |сэдэв нээгдсэнээс хойш 10 дахь хоног| хүртэл
1; майлын хаягаар
1. Өөрийн жинхэнэ овог, нэр
2. БИЗ-УУЛЗАЛТ - 2010.07.31-бүртгүүлэх
гэж бичиж явуулна уу. Ингэснээр бид зохион байгуулахад оролцогч гишүүдээ бусад дэмжигч гишүүн, эсхүл сонирхогч гишүүдээс ялгах боломжтой болох юм. Ирүүлсэн майл бүрт хариу, бүртгэлийн дугаарын хамт очих болно. Энэ нь бид бүхний хамтын ажиллагааны гэрч болох боломжтой.
Анхаар: БИЗ-д болон аливаа Чат, Мэссэнжирийн бүртгэлийг тооцохгүй. Зөвхөн И-Майл-ээр дээрх 1, 2-ийг бичиж явуулах ёстойг анхаарна уу !!!
Сэдвийг нээснээс хойш одоогоор
Г.Цолмонгэрэл
Д.Насанбаяр
Т.Чонохүү
М.Лукас
Б.Энхжаргал
Д.Отгонбаяр
М.Пүрэвсүрэн, би , ... бид ингээд 8-уулаа боллоо. Та бүхэнд баярлалаа. Оруулсан сэтгэгдлээ улам баяжуулж|Жиш нь: шийдэх гэдэг дээр Та бүхний санал чухал|, санал шүүмж нэмэн, хэлэлцүүлгээ улам боловсронгуй болгоцгоохыг хүсье.
Та бүхнийг хүндэтгэсэн,
С.Учрал
УУЛЗАЛТЫН ЗОРИЛГО:
Байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхой түвшинд шийдвэрлэх.
ЗОРИЛТ:
• Орчны бохирдолыг бууруулах, шийдвэрлэх боломж
• Байгаль орчинд нөлөөлж буй хүний сөрөг хүчин зүйлийг бууруулах боломж
• Өсвөр үе залуусд, байгаль орчин, эх нутгаа хайрлах үзлийг төлөвшүүлэх хөтөлбөр
• Ойрын хугацаанд хийх боломжтой бодит ажил... гэх мэт зүйлийн талаар ярилцъя, бас оролцъё.
Бүртгэл, санал, сэдэвээ энэ талбарт бичээрэй.
Уг уулзалтанд Б.Норовсүрэн УЙЛЖ БУЙ ДЭЛХИЙ, Ж.Итгэл НОГООН ЭЭЖИЙН ЦАГААН ҮРС сэдвээр лекц уншина.
Тээр энд уулзалтын талаар мэдээгүй хүмүүс зөндөө байна шд.Маргааш тэгээд хаана уулзахаа ч мэдэхгүй.
Н. Бямбасүрэн 10 өдрийн өмнө бичсэн.Уулзалт маргааш 13 ийн аль нэг бааранд
1 багийн даргаар Цэндсүрэн
2 багийн даргаар сэргэлэн
сүртэй сонсогджийнуу?
Н. Бямбасүрэн 10 өдрийн өмнө бичсэн.за тэгвэл 3 багийн даргаар эмүжин
4ийнхөөр цэндсүрэн
би яахвээ юм даргахгүй байсан ч болно
M. ルカス - LU'CAS (ペンギン) 10 өдрийн өмнө бичсэн.Оройн мэнд. Өнөөдөр Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 89 жилийн ой болоод Холбоочдынхоо баярыг тэмдэглэх болчихлоо... Маргаашын уулзалтанд очиж чадахгүй дээ хүлцэл гуйжийна шүү. Уул нь нэг илтгэл бэлтгэчихсэн байгаа юмсан.
D. Emvvjin(Pengulka) 10 өдрийн өмнө бичсэн.Төөрсөн хэсэг хүмүүс сэдвийн утга алдагдуулахаа болъёо ккк маргааш хаана уулахыг тодорхой мэдээд ажил хэргийн хувцаслаж ирэгтүн ккк улс эх орныхоо тухай нухацтай ярилцана шөө
Б. Цэндсүрэн (Penguin) 10 өдрийн өмнө бичсэн.хэ хэ сайхан санаа байна. тэгэнгээ бүлгийхэн зохион байгуулж байгаа сайхан аяныхаа талаар бас жоохон мэдээлэл өгөөрэй. ажил тарж байгаа болохоор энэнээс цааш мэдээлэл уншиж чадахгүй байх. маргааш хаана хэдэн цагаас уулзхаар болснийгоо хэлээрэй. 99950011
Н. Бямбасүрэн 10 өдрийн өмнө бичсэн.Бас ажил таржийгаа болохоор сонсож амжихгүй нь
Хаана уулзахыг нь хэлчээрэй хөө.
Утас: 88151884, 95011675
Б. Норовсүрэн 10 өдрийн өмнө бичсэн.Энэхүү арга хэмжээ 2010-07-31-ний 11 цагт сонгосон хурлын зааланд эхлэнэ.
10.30-10.50 Оролцогчдыг бүртгэнэ.
11.00- Энэхүү уулзалтыг санаачлагч Учрал нээж үг хэлнэ.
11.10- Оролцогчдыг индэрт урьж хооронд нь танилцуулах ажиллагаа . нэг хүн 3 хүртэлхи минутанд багтаан өөрийгөө танилцуулна.
Дараа нь оролцогчдыг 3 баг болгон хуваана.
1-р багийн ахлагчаар О.Чука
2-р багийн ахлагчаар Лувсан-Очир Лукас
3-р багийн ахлагчаар Норовсүрэн
12.10- Цайны завсарлага
12.30-14.00 - 3 баг сонгож авсан сэдвээрээ салбар хэлэлцүүлгийг явуулна.
14.00 Цайны завсарлага
14.15- Нэгдсэн хэлэлцүүлэг
Багийн ахлагч нар баг дээрээ ярилцсан санаануудаа нэгтгэн нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулна.
15.00 Цайны завсарлага
15.10-16.00 Асуулт, хариулт, санал шүүмжлэл
16.10 Уулзалтын үр дүнгийн талаар болон цаашид хийх ажил ба олон нийтэд хандан гаргах уриалгыг Учрал уншиж танилцуулна. Уг уриалган дээр гарын үсэг зурж дурсгалын зураг авхуулснаар энэхүү үйл ажиллагаа өндөрлөх юм.
Б. Норовсүрэн 1 өдрийн өмнө бичсэн.
Мөн 8 дугаар сарын 14нд
О. Чулуунбилэг МОНГОЛ ЗАЛУУ ХҮНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ба ЧИГ ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХ ҮҮ? сэдвээр лекц уншина. Та бүхнийг урьж байна. Гол нь яг цагтаа цугларна уу?. 13.15 минутнаас хоцорвол торгуультай. Торгууль нь минут нь 100 төгрөг.
![]() |
Ц.Шийрэв |
http://biznetwork.mn/profile/shiirev
Эх орон-ижий минь уйлж байна
Хүмүүсээ чимээгүй ижий минь уйлж байна
Хүүдээ гомдон цурхиран уйлж байна
Хайрлаж өсгөсөн ангир үрс нь
Хайртай ижийгээ тарчлаан зовоож байна
Харийн хүнд ижийнхээ биеийг
Халтар төгрөгнөөс арилжиж байна
Ариун онгон хэвлийг нь ярчихаад
Араатнаас ч дор авирлаж байна
Мэс барьсан харийн хүн
Миний ижийг сийчиж байхад
Хайрлаж өсгөсөн хайртай үрс нь
Хараагүй юм шиг тэнэгтэцгээж байна
Онгон залуу насандаа хэвлийдээ тээж
Огторгуйн нарнаас илч гуйн амь оруулж
Урсах усаараа хөхүүлэн ундаалж
Ургамал амьтнаараа хооллон тэжээж
Хөлд ороход минь бүлээн чулуугаараа түшиж
Хэлд ороход минь уулсын цуурайгаараа хөгжөөж
Хүчтэй явхад минь хүүгээрээ бахархаж явсан
Хөгшин ижий минь өнөөдөр уйлж байна
Ээжийгий минь уйлах нулимс нь одоо дуусч байна
Эх орны минь урсах гол хэдийн ширгэжээ
Эгэл дулаахан инээмсэглэл нь үгүй болж байна
Эрээн цэцэгтэй зуны улирал гэж байхгүй болж дээ
Тэгэв ч тандаа хайртай хүүхдүүд олон бий
Тэд эх орон ээж таньдаа амьнаасаа ч илүү хайртай
Атга шороо ширхэг чулуунаас чинь амиа солих
Аавын хүү ээжийн охид
Үмхий самхай амалсан харийхны гараас
Үрс чинь танийгаа салгах болно
Мөнгөнд мэлмий нь сохорсон амьд хүүрүүдээс
Монгол улсаа цэвэрлэх болно
Монголоо гэсэн хүн бүр
Эх орноо гэсэн сэтгэлтэй бүхэн
Ээжийгээ амьсгалтай байгаа дээр нь
Энхрийлэн хайрлахыг уриалан дуудаж байна.
Чш чимээгүй сонс ижий минь уйлж байна!!!
ТА БҮХНИЙХЭЭ ЭХ ОРНОО, БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ГЭСЭН СЭТГЭЛЭЭР НЭГДЭЖ БАЙГААД БАХАРХАЖ ЭНЭХҮҮ БЛОГИЙГ И-МЭЙЛ ХАЯГИЙН ХАМТ WWW.AUTOMARKET.MN АВТОПОРТАЛ САЙТААС БЭЛЭГЛЭЖ БАЙНА.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ УЧИРТАЙ!
http://biz-uulzalt.blogspot.com
biz_uulzalt@yahoo.com
Блогоо БИЗНЕТВОРК-ийнхондоо түгээхийн тулд орсон хүн бүр BIZNETWORK ТҮГЭЭХ гэсэн бичигтэй баннерийг дараарай
http://biz-uulzalt.blogspot.com
biz_uulzalt@yahoo.com
Блогоо БИЗНЕТВОРК-ийнхондоо түгээхийн тулд орсон хүн бүр BIZNETWORK ТҮГЭЭХ гэсэн бичигтэй баннерийг дараарай
Subscribe to:
Post Comments (Atom)





0 comments:
Post a Comment